Х-Түц хамтлагийн ахлагч МУГЖ Н.Ононг танихгүй хүн ховор.
Өдгөө МҮОНРТ-ийн удирдах зөвлөлд орж ажиллаж буй тэрээр өөрийн цахим хуудаснаа залуу насандаа тоглосон киноны хэсгийн зургийг дэлгэн цэл залуу насаа дурсав. 
Жүжигчин залуугийн хувьд үе тэнгийн жүжигчид дундаасаа залуу “халуун” явахдаа царайлгаараа гайхагддаг байсан юм.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа “22-23 насны үеийн нэг ийм кино гарч, хүү маань тоглоод байгаа юм шиг санагдаж байсан шүү” хэмээн онцолжээ.
Сонирхуулахад, Н.Ононг бодит амьдрал дээр байгаагаар нь л эмэгтэй гэж андуурах үе ч амьдрал дээр олон гардаг байж. Жишээлбэл, “Эгч ээ ард чинь очер захья” гэж хэлдэг үе олон гарсан тухай дурсан ярьжээ.
Ер нь ч, жүжигчин Онон нас тогтсон эмэгтэйн дүрийг олон удаа бүтээж, хошин урлагийн тайзнаа тоглосон билээ.
Н.Ононг жүжигчнээр төгсөх үе нь Монголын нийгмийн шилжилт, ороо бусгаа үе тохиолдсон.
Мөн энэ үеэр Г.Батзаяа болон түүний нөхдийн эхлүүлсэн Монголын хошин урлаг хүчээ авч байлаа.
Олон жүжигчин энэ үйл хэрэгт нэгдэж байсны дотор “Х-Түц” продакшн ч мэндэлсэн байдаг.

