Цахим орчинд идэвхтэй байдаг, Монгол улсын иргэн Ч.Мөнхбаяр нь гуравдагч орны тусгай албаныхантай хамтран ажиллаж, Монгол улсыг дотроос нь хагалан б утаргах үйл ажиллагаа явуулж байсныг тагнуулын ерөнхий газрынхан хэд хэдэн үндэслэл болон нотлох баримтад үндэслэн өнгөрсөн пүрэв гаригт саатуулсан билээ.
Уг баривчилгаатай холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр:
Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврын биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсан. Түүнийг үйлдэл дээр нь тагнуулын байгууллагын ажилтнууд баривчилж, гэрт нь нэгжлэг хийх явцад бэлэн мөнгө, валют илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна” гэдгийг мэдэгдсэн.
Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор Ч.Мөнхбаярыг үргэлжлүүлэн хори x эсэхийг шүүхээр хэлэлцжээ. Улмаар иргэн Ч.Мөнхбаярыг прокуророос ирсэн саналыг үндэслэн нэг сар цагдан хорихоо p болсон юм.
Ч.Мөнхбаярт өнөөдрийн байдлаар Эрvvгийн хуулийн 19.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Эрvvгийн хуулийн
“19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1.Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хори х я л шийтгэнэ.” Гэж заасан.

Иргэн Ч.Мөнхбаярыг гэм буруутай эсэхийг шүүхээс эцэслэн тогтоох хүртэл гэм буруутай гэж үзэхгүй. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
А.Баярмаа

