Загвар өмсдөг 30 настай царайлаг, булчинлаг жинхэнэ охид бүсгүйчүүдийн мөрөөдлийн дүр болсон залуугийн дүрийг “Single ladys” кинонд амилуулсан жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш.
Тэр өдгөө амьдрал дээр 30 нас хүрч буй ганц бие эр. Анх теле сериалд цагдаагийн дүрээр тоглож байсан энэ нүд хөмсөг болсон “хархүү”-г өнөөдрийг хүртэл эргүүлдэг бүсгүйчүүд бишгүй л байсан биз.
Харин мань хүн ганц бие яваа шалтгаанаа шаардлага өндөртэй гэдэгтэйгээ холбон тайлбарлах дуртай гэнэ лээ.
Дунд сургуулийн сурагч байхаасаа хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн жүжигчин болох замаа нээсэн тэрээр нэгэн хэсэг УДЭТ-т жүжигчнээр ажиллаж байв.
Түүнд өөртөө итгэлтэй, цэвэрч, ухаалаг эмэгтэйчүүд илүү таалагддаг гэсэн шүү.