“Х-Түц” продакшний захирал, Гавьяат жүжигчин Н.Онон 1987 онд 23 дугаар сургууль төгссөн. Анх Театрт байхдаа жүжигчин И.Одончимэг, Аглуу буюу Л.Баттулга нартай хамтран тоглолт хийж үзье гэж шийдэж “Х-Түц” нэртэй тоглолтыг анх хийсэн нь одоогийн “Х-Түц” продакшныг байгуулах эхлэл байсан гэдэг.
Тэрээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн болсон билээ.
Орчин цагийн кино урлагийн түүхэнд шинэ өнгө төрхийг гаргаж ирсэн бүтээл бол “Тэгри чину” олон ангит кино юмаа.
Кино нээлтийн үеэр МУГЖ Н.Онон 22 дахь жилдээ өмсөж буй цамцаараа гангарч ирсэн нь манай дуранд буусан юм.

Тэрээр цахим хуупаснаа “22 дахь жилдээ өмсөж буй анд нөхөр цамц минь. Надаасаа нэг ч урваагүй анд найз минь. Өөрийгөө цэмбэгэр авч явж буй нөхөр-цамц минь” гэв.



