Уртын дууны урлагаас зохиолын дууны талбарт гарч ирсэн энгийн хэрнээ энгүүн төрхтэй дуучин бүсгүй бол Г.Эрдэнэчимэг.
Өдгөө 37 настай дөрвөн хүүхдийн ээж тэрбээр сүүлийн жилүүдэд эрчимтэй уран бүтээл хийх болсон. Түүнийг ийнхүү урлагтаа эргэн зүтгэж эхэлсэнд гавьяат дуучин нөхрөөсөө салсан юм биш байгаа гэх хардлагыг төрүүлж байв.
Гэвч Г.Эрдэнэчимэг гавьяатын өрхийг татсанаасаа хойш эхнэрийнхээ үүргийг төгс төгөлдөр гүйцэтгэж, УИХ-д суухад нь ч ар талыг бүрэн даан хариуцаж байсныг уншигч та анзаарсан биз ээ. Тэгвэл энэ удаад урлагтаа цаг заваа зориулах болсон дуучин бүсгүйн энгийн төрхийг сонирхуулж байна.

