Дэлхийн рок хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан “The Hu” хамтлагийн Монгол талыг хариуцсан менежер хамтлагийнхаа хүч хөдөлмөрөө зарж олсон их хэмжээний мөнгийг залилж, хүний нутагт шившгээ тарьж яваа сурагтай. 
Түүний хувьд хамтлагийнхаа АНУ дахь орчуулга, санхүүгийн асуудлыг хариуцдаг байсан ч ийнхүү уран бүтээлийн бүх орлогыг нь дураараа хувьдаа захиран зарцуулах эрхтэй нэгэн байсан бололтой.
“The Hu” хамтлагийн хувьд Монголынхоо үндэсний хөгжмийг дэлхийд таниулах, сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулж буй. Гэтэл итгэл даасан гэх Монгол менежер нь хамтлагынхаа уран бүтээлийн орлогыг нь залилан мэхлэх замаар өөртөө ашигласан нь хамтлагийн залуус хийгээд АНУ дахь Монголчуудыг цочролд оруулаад байгаа аж. 
Түүний уг үйлдэл нь эх орноосоо урвасан, үндэсний урлагаа уландаа гишгэж, хамтлагийн нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үйлдэл болж байгааг хэлэх нь илүүц биз. Эх сурвалжийн мэдээллээр тухайн этгээд их хэмжээний мөнгийг залилж, үрэн таран хийсэн аж.

