Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Доромжлох заалтыг эрүүгийн хуульдаа оруулах шаардлагагүй талаар дараах 10 үндэслэлийг товчхон дурдъя
нийтлэлчид

Доромжлох заалтыг эрүүгийн хуульдаа оруулах шаардлагагүй талаар дараах 10 үндэслэлийг товчхон дурдъя

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/01/2022Сэтгэгдэл байхгүй7 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Доромжлох заалтыг эрүүгийн хуульдаа оруулах шаардлагагүй талаар дараах 10 үндэслэлийг нэрлэж болох юм. Үндэслэл тус бүрд маш олон судалгааг эшэлж болох тул залхаахгүй үүднээс товчхон дурдъя.

1. Ёс суртахуун, иргэн хоорондын асуудал

Доромжлох нь аль ч бүлгийн хүрээнд илрэн гарч болдог үйлдэл. Ахуйн, ажил гэрийн, авгай нөхрийн гээд хил хязгааргүй. Хэл үүсэхээс ч өмнө үйлдлээрээ доромжлох боломжтой. 2007 оны УДШ-ийн 40 дугаар тогтоолд ч ёс суртахуун, зан заншил, уламжлалын онцлогтой болохыг дурдсан. Харилцааны явцад гарах доголдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь яавч оновчтой шийдэл биш. Нөгөө талаас төрийн хүчтэй албадлагын механизм үйлчилж гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эцэслэн тогтоогдоогүй байхад баривчлах, саатуулах гэх мэтээр үйл тамыг нь үзэж, залхаан цээрлүүлэх бололцоотой. Үүндээ ч гаргууд улс. Ялангуяа сонгуулийн жилүүдэд онош олноор тавигдана. Бурангуй нийгэм, социалист дэглэмд харц ард, жирийн иргэд хаант төр, төр улсыг удирдан жолоодогчдынхоо эсрэг дуугарах эрхгүй үед доромжлох хэмээх ойлголт нь моданы сэдэв байв. Одоо цаг төр өөр, соёл сэтгэлгээ шинэ. Хуучны юм ул болов. Улмаар дуугарах эрхээ эдэлсэн ардчилсан дэглэмд шинэ үе өсч өндийлөө. Ёс суртахуун, ёс зүй, зан суртахуунтай холбоотой асуудал бүрийг хуулиар шийдвэрлэх гэж оролдох нь муйхар хүний үйлдэл, муухан улс төрчийн дэвшүүлэх санал билээ. Үндсэн асуудалдаа оръё.

2. Иргэний журмаар шийдвэрлэж боломж

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.17 дахь хэсэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Мөн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэн бүрийн үүрэг. Гэвч дээрх эрхийг төрөөс эдлүүлэх баталгаа нь Эрүүгийн хуулийн хариуцлага биш юм. Иргэний журмаар нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, учруулсан гэм хороо арилгуулахаар шаардах нь зөв юм. Дэлхийн жишиг нь ч судлаач, шинжээч, тусгай илтгэгч нарын байр суурь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхийг санал болгож байгаа цаг үед бид амьдарч байна.

3. Хуулийн давхардал

Одоогийн Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт гүтгэх, доромжлохыг ч хамаатуулан ойлгож ял шийтгэл оногдуулж байна. Тэгэхээр зохицуулалтгүй биш, зохицуулалттай. Монгол Улсын хэмжээнд 2020, 2021 онуудад тус гэмт хэргийн дагуу нийт 32 хэрэг шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэнээс харж болно.

4. Тусгай субъект шаардахгүй

Сэтгүүлч, комедиануудад доромжлох заалт хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хууль зүйн техникийн хувьд боломжгүй. Хууль зүйн анхан шатны мэдлэг, ойлголтгүй улс төрчийн үг. Олон нийтэд таалагдах гэсэн явцуу оролдлого. Учир нь хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой. Доромжлох гэмт хэргийг ажил, үүргийн хувьд итгэмжлэн хариуцсан тусгай субьектүүд сэтгүүлч, комедианууд биш.

5. Уран сайхны арга хэлбэр маш өргөн

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний түгээн дэлгэрүүлэх арга хэрэгслийн нэгээхэн төрөл болох “уран сайхны” хэлбэр нь маш өргөн хүрээтэй. Шог зураг, уран сайхны кино, меме, зохиол бүтээл, үлгэр туульсаараа дамжуулан элэглэх, шүүмжлэх, ёгтлох, егөөдөх зэрэг асуудлыг хэрхэх тухайд шийдэл болж чадахгүй. Нөгөө талаас, эрүүл саруул шударга шүүмжлэл, академик эрх чөлөөг юу гэж ойлгох уу?

6. НҮБ-аас Монгол Улсад өгсөн зөвлөмжүүд бий

НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцээд 4.5 жил тутамд өгдөг (UPR) зөвлөмжид “гүтгэх”, “доромжлох” гэмт хэргийг Эрүүгийн хуулиас халах чиглэл өгсөн. Ялангуяа энэ төрлийн гэмт хэрэгт хорих ялын шийтгэл хэрхэвч байж болохгүй тухай дурдсан. Гэвч худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэдээ 2-2-53 хоногийн хугацаатай цагдан хорьсон тохиолдлууд нилээдгүй байна.
Монгол Улсын Засгийн газар 2016 оны дөрөвдүгээр сард тогтоолоороо биелүүлэх боломжтой гэж үзсэн. (2020 оны зөвлөмжтэй холбоотойгоор одоогоор тогтоол гараагүй санагдаж байна) Хэлбэрийн төдий биелүүлэх гэсэн оролдлого нь Зөрчлийн хуулийн 6.21 дүгээр зүйл Гүтгэх зохицуулалт байв. Хоёр жил хагасын хугацаанд хэрэгжсэн. Мөн л шийдэл биш байсан тул Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шинээр Эрүүгийн хуульдаа 2020.01.10-ны өдөр оруулсан.

7. 90/10 дүрэм

Үнэхээр л олон улсын жишиг, чиг баримжаа судлах гээд байгаа бол үүнийг ашиглаарай.
Испани, Герман, Австри, Япон, Финланд, зэрэг орнууд Доромжлохыг тодорхой тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульдаа бичсэн. Дээрх улсын тухайд ихэвчлэн засаглалын дэглэм нь онцлог байдаг. Хаант, эсхүл шашны уламжлалаас хамаарч (ихэвчлэн лалын шашинтай) орнууд гэмт хэрэг гэж үзэж байна. Харин ардчилсан улсын тухайд доромжлох зохицуулалт нь урт хугацааны турш хэрэгжээгүйгээрээ онцлогтой байдаг. Тухайлбал, Норвеги улс дахь доромжлох зохицуулалт 1933 оноос хойш, Герман, Канад дахь зохицуулалт 1980-аад оноос хойш гэх мэт. Тэгэхээр эдгээр улс, орнуудын эрх зүйн соёл манайхаас тэс өөр өндөр түвшинд байгааг ойлгоно уу. Үнэхээр л дэлхийн жишиг судалмаар санагдаж байгаа бол.
Нөгөө талаас, доромжлох зохицуулалтыг гэмт хэргээсээ халсан орнууд маш элбэг бий. 2000 оны эхний арванд Гүрж, Украйн, Тонго, Босни-Герцеговин, 2000 оны хоёр дахь арванд Өмнөд Африк, Зимбабве гэх мэтээр маш олон орны жишээг нэрлэж болно.

8. Цахим орчин дахь хүүхдийн эрх

Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалж, /bulling/ хийх зэргээс сэргийлэхийн тулд доромжлох заалтыг Эрүүгийн хуульдаа бичдэггүй юмаа. Жаахан юм уншиж, судалж мэдээлэлд ойр байх хэрэгтэй. Австрали улс Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай. Герман улс цахим дарамтын эсрэг хуультай. Сингапур цахим орчин дахь худал мэдээлэл, хууран мэхлэлтээс хамгаалах тухай хуулиудтай. Манай улс ч Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай 2016 онд баталсан хуулиудтай. Эрүүгийн хуульдаа хүүхдийн эсрэг гэмт хэрэг хэмээх бүлэгтэй.
Нөгөө талаас, хүүхдийн эрхийг хамгаалах гэж байна гээд хүүхдүүддээ төрийн албадлагын механизм хэрэглэж гэмт хэрэгтэн болгох уу? Хүүхэд хүүхдийнхээ эсрэг л үзэн ядсан үг хэллэг түлхүү ашиглах нь бий. Тэгэхээр 14-18 насны өсвөр үеэ гэмт хэргээс хамгаална гэх нэрийдлээр гэмт хэрэгтэн болгож, бүх насаар нь хохироох уу?

9. Тайлбар бас дахин тайлбар

Өнөөдөр илт, худал, тараах, түгээх нь юу болох талаар албан ёсны тайлбар алга. Хууль хэрэглэх хэмээх хөлгүй далайд живж явна. Хэрэг шалгаж буй албан тушаалтан өөрийн үзэмжээр шийдвэрлэх боломжтой. Гэтэл худал мэдээлэл хичнээн төрөлтэй болох тухайд дэлхий нийт тогтсон ойлголтод хүрчихлээ. ЮНЕСКО-гоос үндсэн гурван төрөлтэй болохыг авч үзсэн. (dis, mis, mal-information) Зарим нь хор уршиг, хохирол шаардаагүй хөөрөгдсөн, дэгсдүүлсэн мэдээллүүд бий. Баримтын бага зэргийн алдаа ч байж болно. Харамсалтай нь, Архангай аймгийн засаг даргыг 13 удаа гадаадад томилолтоор явсныг 15 удаа гэж бичсэн сэтгүүлчийг буруугатгасан шийтгэвэр гарч байв. Тэгэхээр худал мэдээлэл гэдгээ нарийвчлан заах, хуулийн тайлбар хийх зэрэг шийдлүүд өнөө хүртэл алга. Хувийн фэйсбүүк аккаунтаараа лайв хийсэн эсхүл сайтын мэдээн доор коммент бичсэн иргэнийг буруутгасан, хариуцлага оногдуулсан шийдвэр Эрүү, Иргэний аль аль шүүхээс гарч байна. Тухай мэдээллийг бэлтгээгүй, үзэл бодлоо оруулаагүй, анхдагч эх сурвалж биш байсаар байтал.
Гэтэл шэйр хийж хуваалцах, линк заах, тухайн мэдээллийг татаж уншсан нутаг дэвсгэрийн хил хязгаар үйлчлэх зэрэг нарийвчилсан асуудалд хуулийг хэрхэн зөв тайлбарлаж хэрэглэх талаар дэлхий улс орнууд анхаарч буй цаг үед бид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг доромжлох зохицуулалтаар хязгаарлах, айдас-хүйдэс авчрах асуудалд анхаарал хандуулж байх жишээтэй. Маш их ялгаатай байгаа биз. Мөн түүнчлэн, илт гэхийг үгийг эрүүгийн хуулиасаа хасах нь ч иргэнд ашигтай хувилбар биш. Урьдчилсан нөхцөл дурдах нь хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд оролцож буй хүнд ашигтайгаар тайлбарлагдаж хэрэглэгдэх боломжтой. Иймд цаг агаарын мэдээний хөтлөгч маргааш +26 градус дулаан байхыг 10 градусаар андуурч хэлэх төдийд л эрүүгийн хариуцлага хүлээх болж байгаа юм.

10. Улс төрийн зорилгоор гэхээс өөр юу гэх билээ.

Гүтгэсэн, доромжилсон, худал мэдээлэл тараасан, нэр төр, алдар хүндэд нь халдсан гэж үзэж гомдол, нэхэмжлэл гаргаж буй хүмүүс бол улс төрчид өөрсдөө юм. Ялангуяа сонгуулийн жилд огцом өсдөг. Хуулийн төсөл санаачлах эрх бүхий субьектийг төлөөлж ярьж буй этгээд ч 2020 онд хангалттай гомдож, гоншигносон. 1999-2021 оны хугацаанд нийт Эрүү, Иргэний шүүхээс шийдвэрлэгдсэн 1146 хэрэг байгаагийн 1/3 тохиолдолд төрийн албан хаагч, төрийн байгууллага эсхүл улс төрчдөөс гаргасан гомдлын дагуу эцэслэн шийдвэрлэгдсэн хэргүүд байдаг. Хариуцлага хүлээсэн этгээдүүдийн 42% нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага дангаараа байна. Энэхүү гэмт хэргийн улмаас төрийн байгууллага, улс төрд нөлөө бүхий этгээдүүд гомдол гаргах эрхгүй болохыг хуульчлан оруулах боломжтой байсаар атал одоог хүртэл оруулалгүй тойрсоор. Улс төрийн ов мэхээ олон зүйлд гаргасаар ирэв дээ…

Хэвлэлийн эрх чөлөөг дурдах ямар ч шаардлага алга. Ганцхан жилд 22 байр ухрахад хангалттай их үүргийг улс төрчид гүйцэтгэсэн.

Болдхуягийн Пүрэвсүрэн

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.