“Sound of kiss” хамтлагийн дуучин гэдгээрээ олонд танил болсон жүжигчин Г.Золзаяа 20-иодхон насандаа амьдрал зохиож УДЭТ-ын жүжигчин Б.Тамиртай ханилсан билээ. Гавьяат жүжигчин С.Сарантуяа, найруулагч О.Бат-Өлзий нарын бэр болсон тэрбээр хөөрхөн охин төрүүлсэн ч шоу цэнгүүнээс салдаггүй хэвээр байсан гэдэг.
Түүний шинэ найз залуу өөрөөс нь насаар дүү реппер Мөнхбагана буюу Roockie билээ. Реппер Roockie өөрөө дууныхаа үг аяыг нь зохион дуулдаг гэдэгээрээ бусдаас эрхгүй ялгардаг.
Нэг гэрт ороод удаагүй байгаа хосууд ихэд жаргалтай амар тайван амьдарч буй.
Тэгвэл жүжигчин Золоо өөрийн цахим хуудаснаа баярт мөчөөсөө хуваалцсан юм. Тэрээр “Бидний төлөө хором бүр хичээж хөдөлмөрлөж байгаа чамаараа маш их бахархаж байна” гэжээ.

