Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Орчин цагийн Дорнын их яруу найрагч Ц.Бавуудорж
Папарацци

Орчин цагийн Дорнын их яруу найрагч Ц.Бавуудорж

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/06/2022Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яруу найрагч Ц.Бавуудорж хэзээнээс дорнын өнгө аясыг бүтээлдээ шингээдэг нэгэн. Тэгээд бүр “Дорно зүгт би өвс болж төрнө” хэмээн итгэлтэй хэлж чадсан. Дорно зүгийн өвс бүхэн түүний шүлэгт амилдаг. Тэр бол Төрийн соёрхолт, яруу найрагч Цогдоржийн Бавуудорж. Цогтой бөгөөд гүн бодлогоширол, ахуйн анир гүмийг мэдэрсэн гэмээр тэр ерээд оны яруу найргийн бүгээн анир.

 

“Салхин зүгээс цэцгийн цагаан цомирлог дэлгэнэ” гэж шүлэг шиг мөрөөр номоо нэрлэж, сар шиг шүлгүүдээ тэрлэн Монголын яруу найргийн торхонд үлдээсэн дорнын их найрагч. Ерөөс тэр байгаль болоод юмсын оршин тогтнолыг торгон мэдэрч, түүнийгээ тархи болон зүрхээрээ гүн гүнзгий боловсруулж, онож буулгадаг нэгэн. Түүнийг манай сайтын папараци дуран яруу найргын үдэшлэгээс онцолж дурандаа буулгасныг уншигч танаа сонирхуулж байна.
Юуны учир гэдгийг мэдэхгүй ч зохиолчид нэг л мэдэхэд үсээ ургуулдаг хэв маяг тогтчихсон. Магад хэн нэгэн зохиолч нь энэ жишгийг тогтоож, бусад нь дууриасан нь энэ биз. Гэхдээ Ц.Бавуудорж найрагчийн мөрөө хүртэл ургуулж, тэгш хуваан самнасан үс нь хэн нэгнийг дууриагаагүй боловуу. Яагаад ч юм уншигчдад хөгшин хүн гэсэн сэтгэгдэл бууж байдаг тэрбээр ярилцаж, танилцахад мөр хүртлээ үсээ ургуулсан, дөлгөөн бор царайтай нэгэн. Бусдаар бол анх харсан тэр найрагч тэр л янзаараа тун саяхан төрийн дээд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээд зогсож харагдсан.
Арван жилд түүний “Монголын их амар амгалан” шүлгийг цээжилж байсан. “Мордож буй улаан дээлтэй өвгөн, Монголын их амар амгалан” гэж эхэлдэг тэр шүлгийн өвгөн нь Ц.Бавуудорж найрагч өөрөө мэт санагддаг. Ахуйн анир, амар амгаланг тэр ийнхүү соргороор мэдэрч, дотроо бясалгаж, эцэст нь бүтээл болгон гаргадгийн нэг жишээ түүний эл шүлгээр бүрнээ батлагддаг.
Тэрбээр 1990 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, “Бүгээн анир”, “Гүмүда” нэрт шүлгийн ном гарган яруу найргийн ертөнцөд орж эхэлжээ. Айхтар түүх замнал гэх зүйл түүнд байхгүй бөгөөд анхнаасаа тэр яруу найрагч байсан. Түүгээрээ л явж ирж, цаг ямагт ажиглаж, бодож, тунгаадаг нэгэн. Ерээд оны яруу найрагчид өдгөө Монголын яруу найрагт дээгүүр өнгөлж буй. Хорь гаруй настай залуус нутаг нутгаас чуулж, Монголын яруу найрагт олуулаа мөртөө том алхсан. Түүний нэг бол Ц.Бавуудорж. Завхан нутгаас гаралтай түүний шүлэгт бусдаас ялгарах шинж нь өвс, уул, ус, байгалийн мэдрэмж. Мөн бясалгал, шашин илүү зонхилдог. Энэ хоёрыг тэр бүтээлдээ нягт байршуулж, мөн чанарт шингээснээр өнөөдрийн Ц.Бавуудорж, түүний шүлгүүд гарч ирсэн. Тэгээд тэр “Монголын их амар амгалан”, “Дорно зүгт өвс болно”, “Дотоод сансар” зэрэг ном хэвлүүлж, ихэд дулаахан дорно зүгийн, хутаг хувилгаадын Завхан нутгийг өндөр өргөж, өгүүлэн бичиж яваа нэгэн.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.