Аялах дуртай бүсгүй Л.Мөнхзул буюу Аялагч Зу Зу одоо 23 настай.
Монгол орны очиж үзээгүй аймаг, сум гэж энэ бүсгүйд байхгүй. Одоогоор 21 аймаг 270 сумаар аялаж дурсамж бүтээсэн түүхтэй.
Нэг удаагийн аялалаар 18 хоногийн турш 4500 км аяласан байна. Энэ онд л гэхэд Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар 400 км замыг найман хүний бүрэлдэхүүнтэй явганаар алхаж аялсан юм.
Түүний хувьд Баян-Өлгий аймгийн Алтай таван богд Малчин оргилд 4050м, Говь-Алтай аймгийн Сутай хайрхан 4230м, Баянхонгор аймгийн Ихбогд хайрхан 3957м, Хэнтий аймгийн асралт хайрхан 2799м, Хэнтий аймаг Алтан-Өлгий хайрхан 2650м гарсан.
Спорт явган аялалын II зэрэгтэй Л.Мөнхзул Resort Mongolia tour Монголдоо аялцгаая компани менежерийн ажлыг бас хийдэг хэрсүүхэн бүсгүй билээ.
Энэ бүсгүйн ирээдүйн зорилго дэлхийгээр тойрч дурсамж бүтээх аж.


