“Намайг Амараа гэдэг” рекламаараа олонд танигдсан жүжигчин Б.Амарсайхан Монгол Улсын Соёлын элч болжээ. Тэрбээр дэлхийн 35 орны жүжигчдээс шалгарч, Нетфликсийн “Марко поло” цувралд Ариг бөхийн дүрд тоглосноор эх орныхоо түүх, соёлыг кино урлагаар дамжуулан дэлхийд сурталчсан нэгэн.
Үүнээс хойш Франц, Япон, Казахстан, АНУ-ын кино уран бүтээлчидтэй хамтран эх орныхоо соёл, монгол хүний тухай кино уран бүтээлүүдийг туурвиж, Зүүн Өмнөд Ази, Япон, Герман, Зүүн ЕвропХойд Америкийн үзэгчдэд кино театраар болон HBO East Europe, Fox Asia, Amazon prime платформуудаар түгээсэн амжилттай яваа.
Монгол улсыг хилийн чанадад сурталчлах энэ эрхэм үүргийг нэр төртэйгээр биелүүлэхэд өөрийн авьяас чадварыг дайчлан, хичээн зүтгэхээ тэрээр илэрхийлжээ.

