Шуудангийн марк нь шуудангийн мөнгө төлсний баримт болгон захидал бичиг зэрэгт наадаг мөнгө төгрөгийн тоо бүхий зурагт цаас юм.
Шуудангийн маркийн улс, үндэснийтүүхийг илэрхийлдэг гэхэд болно.Тэгвэл Бурхан багшийн Арван зургаан Найдан бурхадын нэг Бакулагийн 19 дэх хойд дүр Бакула Ринбүүчигийн зурагтай шуудангийн маркны нээлт өнөөдөр болжээ.


Бакула Ренбүчэ буюу Шри Кушок нь 1917 онд Энэтхэгийн Ладак үндэстний хааны гэр бүлд мэндэлжээ. 9 наснаасаа Түвдийн Лхас дахь “Дрэвүн” хийдэд шавилан суралцаж, 1969 онд анх удаа Монголд ирснээс хойш жил бүр ирдэг болсон байна. Улмаар 1989 оноос Энэтхэг улсаас Монголд суух Элчин сайдаар томилогдон 2001 он хүртэл ажиллажээ. 1990 оноос шашин соёлоо чөлөөтэй шүтэх болсноор Бакула Ренбүчэ Монгол оронд сүм хийд сэргээх, шинээр барьж байгуулах ажилд тусалж, шашны сургууль байгуулж, Монгол Энэтхэг хоёр орны харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлжээ. Шри Кушок буюу Бакула Ренбүчэ 2003 оны 11 дүгээр сарын 4-нд 86 насандаа таалал төгсжээ.




