Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хүний амь бүрэлгээд шуудайлж хаясан хэрэгт хоёр этгээдийг шалгаж эхэлжээ
Папарацци

Хүний амь бүрэлгээд шуудайлж хаясан хэрэгт хоёр этгээдийг шалгаж эхэлжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ06/16/2022Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Цагдаагийн Шуурхай удирдлага, мэдээллийн төвийн 102 дугаарын утсанд өнгөрсөн мягмар гарагт нэгэн иргэн “Баянзүрх дүүргийн XIV хорооны нутаг, “Цагаанхуаран” хотхоны хойд талд, гэр хороолол дунд байрлах хогийн цэг дээр цагаан шуудай дотор хүн хийгээд хаясан байна” гэсэн мэдээлэл өгчээ. Дуудлагын дагуу НЦУГ-ынхан, холбогдох албадын мэргэжилтэн, шинжээчдийн бүрэлдэхүүнтэй хэргийн газрын үзлэг хийхэд өвлийн хувцас, хүрэмтэй эмэгтэйн цогцос муудаж, илжрэн, зарим яс нь ил гарч, хэн болохыг нь таних боломжгүй болсон байжээ. ШШҮХ-гийн шинжээчид цогцсоос бүтэн үлдсэн хурууных нь хээгээр талийгаачийг хэн болохыг тогтоож чадсан бөгөөд архины хамааралтай, тодорхой оршин суух хаяггүй Г гэх 39 настай эмэгтэй гэдгийг баталсан аж. Шинжээч эмч нар тухайн эмэгтэй амиа алдаад гурван сараас дээш хугацаа өнгөрсөн гэж дүгнэсэн байна.
“Нарантуул” захын ойролцоо байдаг, архины хамааралтай болсон хүмүүсийн яриагаар П.Г гэх эмэгтэй Ц хэмээх эртэй хамт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хохирогчийг зодсон бөгөөд түүнээс болж амиа алдсан байж болзошгүй гэнэ. Бидний авсан мэдээллээр цагдаагийнхан өчигдөр П.Г, Г.Г гэх хоёр хүнийг сэжиглэн саатуулж шалгаж эхэлсэн бөгөөд нас барсных нь дараа шуудайд хийж хаяснаа тэд хүн хүлээн зөвшөөрсөн гэнэ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагааг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгчид үргэлжлүүлж байгаа аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.