Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

    06/26/2025

    Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

    06/25/2025

    Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

    06/24/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»Үзэсгэлэнт ээжийн үргэжлэл болсон гоо охид
Папарацци

Үзэсгэлэнт ээжийн үргэжлэл болсон гоо охид

Эрхэм админBy Эрхэм админ06/26/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Олны танил бүсгүйчүүд өөрсдөөсөө “ургасан” ихэр мэт охидынхоо зургийг ил гаргах дуртай. Учир нь ээжийнхээ үргэлжлэл болсон тэдний гоо үзэсгэлэн энэ цагийг гэрэлтүүлж буй. Тэгвэл олноо танигдсан үзэсгэлэнт ээжийн гоо охидыг танилцуулж байна.

Ц.Анударь


Сошиал ертөнцөд гэр бүлийнхээ аз жаргалыг дэлгэж, үлгэж жишээ болж байдаг бүсгүй бол Ц.Анударь. Бага наснаасаа олонд танигдсан түүнийг У.Уранчимэг гавьяатын ганц охин гэдгийг андахгүй. Ээжийнхээ үнэнч найз, хайртай охин тэрбээр энэ цагийн гоо охидын нэг яахын аргагүй мөн.

Б.Дэлгэрмаа

Шадар сайд С.Амарсайханы эхнэр МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо. Тэд гурван хүүхэдтэй. Ууган охин Б.Дэлгэрмаа нь Ч.Ичинхорлоогийн өмнөх гэрлэлтээс мэндэлсэн. Ээжтэйгээ усны дусал мэт адилхан охин, яг ээжийнхээ мэргэжил, замналаар явж байгаа. Б.Дэлгэрмаа 2012 онд СУИС-ийн ангийн нэгдүгээр курсын оюутан байхдаа “Ану хатан” кинонд Галдан хааны бага охин Юмчихайн дүрийг бүтээсэн юм. Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн том охин Б.Дэлгэрмаа энэ дүрд тоглосноороо урлагийн ертөнцөд хөл тавьж байгаагаа зарласан. Зүс царай төдийгүй эзэмшиж буй мэргэжлээрээ ч ээжийгээ өвлөсөн энэ охин удахгүй алдар цуутай жүжигчин болно гэж хүлээлт үүссэн. Харин олны хүслээр болсонгүй. Анхны кинондоо тоглоод, 8-9 жил, их сургуулиа төгсөөд 4-5 жил болсон ч мэргэжлээрээ тууштай ажиллаж, гол дүр болон гялалзсангүй. Ноднин Ч.Ичинхорлоо охин Б.Дэлгэрмаагаа өөрийнхөө оронд нэвтрүүлэгч болгохоор бэлдэж байна гэсэн ч бас л чимээгүй болсон билээ.

З.Номунаа


Х-Түц хамтлагийн “эзэгтэй” гэгддэг И.Одончимэг гавьяат хоорондоо 22 насны зөрүүтэй хоёр охинтой. Том охин З.Номунаа нь хэдийнээ ээжийнхээ мэргэжлийг өвлөж, олонд танигдсан бол бага охин Сүний ч мөн авьяастай, адтай гэдгээ харуулаад буй. Хэдийгээр З.Номуны хувьд 30 насны босго шүргэж байгаа ч овор багатай, хөөрхөн царайлгаараа алдартай. Ээжийнхээ алдар нэрээр олонд танигдсан гэж үеийнхэн нь түүнийг шүүмжилдэг ч тэрбээр энэ бүхэнд гутарч гунихгүйгээр урлагтаа үнэнчээр зүтгэсээр буй.

Э.Номин


Дэлгэцийн сайхан бүсгүйчүүд нь хэн нэгний “тогооны хүн” болон одоод байхад ганц бие амьдралыг илүүд үзсэн нэвтрүүлэгч Д.Цовоо үлгэр жишээ ээж. Түүний амин хайрт ганц охин Э.Номин ийм бүсгүй болжээ. Хориодхон настайд нь загварынхан онилж, түүнийг модель болвол юм дуулгана хэмээн дэмжигсэд олон байсан. Гэвч бүсгүй эрдэм номын мөр хөөн ээжийнхээ олны танил амьдралыг давтахыг хүссэнгүй бололтой. Гадаадад боловсрол эзэмшин брэндлэг охидын эгнээнд багтсан Э.Номин төрийн албан хаагч болох сонголт хийсэн. Ийм турьхан бүсгүйд зохимжгүй Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт ажиллах болсон тэрбээр сурахаас хойш суудаггүй гэдгээрээ алдартай юм билээ.

Ц.Аззаяа


Жүжигчин, загвар өмсөгч Ц.Аззаяа нь МУГЖ Л.Чаминчулууны ач охин, дуучин Д.Ширмэнтуяагийн охин гэдгийг уншигчид тэр бүр мэдэхгүй биз ээ. Их сургуулиа төгссөний дараагаар Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж байсан. Харин загварын карьераа 15 настайгаасаа эхэлсэн тэрбээр Топ модель Х.Бадамгэрэлийн гарын шавь болж “Mисс Mонголия-2015” тэмцээний Tэргүүн мисс, Aзи тивийн Tэргүүн миссийн титмийг зүүж байжээ. Тэрбээр өдгөө БНСУ-д суралцдаг юм билээ.

Б.Булган


МУГЖ Б.Бүрнээбаярыг танихгүй хүн үгүй. Түүний хоолой ёстой хэзээ ч тэтгэвэт гарахгүй уянгалаг билээ. Гавъяатын хувьд хоёр охин, ганц хүүтэй. Түүний том охин Булган ээжийнхээ энгүй сайхан хоолой, эелдэг занг нь өвлөсөн гэдэг. Нэгэн хэсэг ээжийнхээ урлагийн замналыг үргэлжлүүлж байсан тэрбээр ойрын жилүүдэд нам гүм амьдрах болсон. Түүний хувьд багаасаа аралын улсад сурч боловсорсон нэгэн юм гэнэ билээ.

Т.Амина

Г.Нарансолонгын “наран гийх” охин.
Жүжигчин Г.Нарансолонго гурван хүүхэдтэй.

Түүний том охин Т.Амина өдгөө БНСУ-д суралцдаг, харин хүү нь дунд сургуулийн сурагч, бага нь 4 нас хүрч буй.

 

 

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025

Дуучин Б.Дуулимын шинэ хайртай танилц

06/24/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.