Монголын хип хоп ертөнцөд өөрийн уран бүтээлээрээ олноос онцгойрдог хамтлаг бол Дижитал. Тэр дундаа тус хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар хэзээнээс өөрийн үйлдлээрээ “сахилгагүй” нэгэн гэдгээрээ алдартай.
Өдгөө 40 нас хүрч, ухаан сууж хөдөө мал маллан, “мянгат” малчин болж яваа тэрбээр өнөөдөр том охиноо хилийн чанадад үджээ. Түүний том охин алс хотын Ирланд улсад суралцахаар болсон байна.
Энэ тухайгаа реппер залуу өөрийн цахим хуудаснаа онцлоод “За хайртай охин минь даль жигүүр ургаж эрдэм номоо сурхаар алсын хол ИРЛАНД улсыг зорьлоо эх орондоо хэрэгтэй хүн болоод ирээрэй” гэжээ.
Реппер Бааварын хувьд хэдэн жилийн өмнө хар тамхины хэргээр “аав”-ынд нэг бус удаа сууж, шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн өөрийгөө галдан шатааж байсан түүхтэй. Улмаар шоронгоос гарч ирсны дараагаар эхнэр хүүхдээ орхиж, шинэхэн дурлалтайгаа учирснаа зарлаж байв. Гэвч түүний эцсийн сонголт анхны эхнэр, таван хүүхэд нь байсан. Хамгийн сүүлд түүний том хүү сэтгүүлч Лодойсамбуугийн хүүтэй “хүн буудна” хэмээн сахилгуутсан нь олны анхааралд өртөж байв.