Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, нэрт сэтгүүлч, хөтлөгч Шагдарсүрэнгийн Гүрбазарт Ардын уран зохиолч цол олгохоор болжээ .
Тэрээр орноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн. Хүний ганц хүү юм. Түүний аав ерийн нэг манаач хүн байсан бөгөөд өөрийнхөө “Хоршоо Дэрэм” шүлгээ аавдаа зориулж бичсэн гэдэг. Мөн ээждээ зориулж 40-өөд дуу хийжээ.
Ш.Гүрбазар зургаан настайдаа аймгийн төвийн хүүхэд болж, аймгийнхаа арван жилийн сургуулийг 1973 онд дүүргэсэн байна. “Манай ангийнхан намайг дөрөвдүгээр ангидаа хийсэн ажлаа яг одоо ч хийсээр яваа гэж шоолдог юм. Би сургуульд байхдаа л шүлэг уншдаг хүүхэд байлаа. Уралдаан тэмцээнд их орно. 1969 онд Монголын Пионер сурагчдын урлагийн үзлэгт орж алтан медаль авч байв. Ленины мэндэлсний 100 жилийн ойгоор юм байна.Тэр үеэсээ хойш л өнөөг хүртэл энэ зам мөрөөр явна даа” хэмээн ярьсан байдаг.
Тэрээр 1973 онд “Дугуй хээтэй наадам “, 1978 онд “Цэргийн ар гэр” жүжиг, 1993 онд “Сэрүүн зүүд” “Шөнийн сүүдэр” жүжгийн зохиолоороо “Монголын зохиолчдын эвлэлийн шагнал” хүртжээ.
2004 онд “Жаргаагүй нар” эмгэнэлт жүжгийн зохиолоороо “Алтан өд” шагнал хүртсэн юм.

