Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Төрийн дээд одон, медаль гардуулж байна.
Ерөнхийлөгчийн зарлигаар зурхайч Л.Тэрбишт Ардын багш цол хүртээлээ.
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич тэрбээр гараг эрхсийн байршил хөдөлгөөн хүн, ан амьтанд хэрхэн нөлөөлөхийг судлан зурхай гаргадаг.
Л.Тэрбиш 1998 онд “Түүхэн он цагийг хөөн олох Монгол зурхайн арга, монгол цаглабарын түүхийн судалгаа” сэдвээр дэд доктор, 1999 онд “Монголчуудын төвд хэлээр туурвисан одон зурхайн бүтээлүүдийн түүхийн судалгаа” сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм.

