Хэдэн жилийн тэртээ “Hero Entertainment”-ийн “Татар ажиллагаа” кинонд дүр бүтээж явсан жүжигчин Э.Батхүү энэ жилийн наадмын хамгийн содон төрхтэй үзэгчдийн нэг байлаа.
Тэрбээр тод өнгийн уран зураг бүхий зурагт материалаар дээлнийхээ өнгийг хийсэн нь олны дундаас онцгойрч, содон харагдаж байсан гэхэд болно.
Үүнийг манай сайт папараци дурандаа буулгалаа.
Өдгөө 40 насны босго алхаж яваа жүжигчин залуугийн хувьд “Татар ажиллагаа” кинонд тоглож байх үедээ эхнэртэйгээ танилцаж байсан гэдэг. Тэрбээр том хүүдээ дуучин Б.Амархүүгийн нэрийг хайрласан гэнэ лээ. Учир нь хүүгийнхээ нэрэнд өөрийнхөө нэрний хэсгийг оруулахаар шийдэж тэр дундаа Амархүү гэж нэр бичин будаанд шигшихэд дээрх нэр гарсан түүхтэй гэсэн шүү.

