“Шуранхай” хамтлагийн дуучин гэдгээр олонд танигдаж эхэлсэн уртын дуучин Д.Үүрийнтуяа өдгөө эр нөхрийнхөө ижил хурдан морь уядаг болжээ.
Түүний уяа сойлго тааруулсан адуу саяхан нэгэн аймаг, сумын наадамд айрагдсан талаар түүний нөхөр уртын дуучин Жавхаасайхан цахим хуудаснаа онцолсон байна. Эрхэм дуучдын хувьд өдгөө гурван хүүхдийн эцэг эх болсон.
Нийслэл хотод амьдрахаас илүү хөдөө орон нутагт ажиллаж амьдрахыг чухалчилж үздэг болсон тэд өдгөө Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт зусч буй.

