Армен улсын нийслэл Ереван хотод зохион байгуулсан самбо бөхийн өсвөр үе, залуучуудын ДАШТ-ээс залуучуудын ангилалд охидын 59 кг жинд барилдсан О. Оюунчимэг алтан медаль, охидын 65 кг жинд Д.Есүй мөнгөн медаль, хөвгүүдийн 64 кг-д Т. Төрболд мөнгөн медаль хүртсэн байна.
Энэ удаагийн ДАШТ-ээс Монгол Улсын баг нийтдээ 3 алтан медаль, 7 мөнгөн медаль, 4 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр 3 дугаар байрт шалгарсан байна. Багын дасгалжуулагчаар Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Баярсайханы Жамсрандорж Ереван ажиллажээ. Тэмцээн 10 дугаар сарын 13-16-нд амжилттай явагдаж өндөрлөсөн юм.