Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

    05/09/2025

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»АНУ-ын шүүхийн туршлагаас хуваалцлаа
Папарацци

АНУ-ын шүүхийн туршлагаас хуваалцлаа

Эрхэм админBy Эрхэм админ09/14/2022Updated:12/13/2022Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Шүүхийн захиргааны ажилтнууд, шүүхүүдийн Тамгын газрын дарга нар өнөөдөр(2022.09.14) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд сургалт, хэлэлцүүлэгт оролцлоо. Сургалтаар АНУ-ын Мужийн Шүүхийн Үндэсний төвийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Майкл Бингер, тус төвийн Гадаад харилцааны дэд ерөнхийлөгч Жефри Апперсон нар АНУ-ын шүүхүүдийн сонирхолтой туршлагаас хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, удирдах албан тушаалтнууд, нийслэл дэх шүүхүүдийн Тамгын газрын дарга нар танхимаар оролцсон бол орон нутгаас цахимаар холбогдон сургалтад хамрагдлаа. Тэд шүүхийн захиргааны удирдлага хэрэгжүүлэх арга хэрэгсэл, шинэ хандлага, ачаалал багасгах арга хэрэгсэл, шүүх хуралдааны танхимын загвар зэрэг сонирхолтой сэдвийн хүрээнд нээлттэй ярилцаж, санал бодлоо хуваалцсан юм.

 

 

Ялангуяа дэвшилтэт технологийн тусламжтайгаар өгөгдөл стандартчилан шүүгчийн ачааллыг багасгах, хүний нөөцийн шинэчлэл хийх нь манай улсад зайлшгүй шаардлагатай байгааг дурдан энэ талаар туршлагаасаа хуваалцсанд талархал илэрхийлж байлаа.

 

 

Сургалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өөрийн фэйсбүүк хуудсаар олон нийтэд шууд дамжуулав. Улмаар дээрх сэдвээр тус улсын туршлагыг сонирхсон иргэд, шүүхийн ажилтан, албан хаагч нар цаг хугацаа, орон зайн хамааралгүйгээр суралцах, сонсох боломжийг нээлттэй олгож байгаа юм.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөл болон АНУ-ын Мужийн Шүүхийн Үндэсний төвийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж буй ажил ийнхүү гуравдах өдрөө үргэлжилж байна.  АНУ-ын Мужийн Шүүхийн Үндэсний төвийн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Майкл Бингер, тус төвийн Гадаад харилцааны дэд ерөнхийлөгч Жефри Апперсон нар үргэлжлүүлэн 15, 16-ны өдрүүдэд Монгол Улсын Дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо болон бусад байгууллагуудаар зочилж, үйл ажиллагаа, бодлого зохион байгуулалттай танилцан санал солилцох юм.

 

ШЕЗ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.