Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг албадан авч болохгүй
Мэдээ

Гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг албадан авч болохгүй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ11/13/2022Шинэчилсэн:12/13/2022Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Туршилтаар

Иргэн А нь гэртээ хадам ахтайгаа маргалдан, зодолдох үедээ түүнийг хутгалж хөнөөсөн гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхээс А-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан, түүнд 9 жил хорих ял оногдуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А нь хохирогчтой харилцан маргаж, зодолдох үедээ түүнийг хутгалж санаатай алсан үйл баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон, уг нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг шууд харсан гэрчүүдийн мэдүүлгээр “өөр хүн амь хохирогчийг хутгалж алсан байж магадгүй” гэх эргэлзээ байхгүйгээс гадна хохирогчид хүчээр дарлагдаж, хүндээр доромжлогдон тэсвэрлэшгүй хэцүү нөхцөл байдалд орсны улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал нь алдагдан хүнийг алсан гэж хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаар өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хэрэг үйлдэгдсэний дараа А-г сэжигтэн, эсхүл яллагдагчаар татаж шалгах үндэслэл бий болсон байхад мөрдөгч нь А-аас хууль сануулан өөрийнх нь эсрэг авсан гэрчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцоогүй бөгөөд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан бусад баримтат мэдээлэлд тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн байна.

Мөрдөгч болон прокурор нь гэмт хэргийг мөрдөн шалгахдаа зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр нотлох баримтыг цуглуулж, хуульд заасан журмын дагуу хэргийн нөхцөл байдлыг шалгаж тогтоох үүрэгтэй.

Тодруулбал, хүнийг гэмт хэрэгт холбогдуулан баривчлах үед түүнд ямар учраас баривчилж байгааг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг мөрдөгч заавал сануулах үүрэгтэй бөгөөд хүний эдгээр суурь эрхийг эдлүүлээгүй, энэ журмыг зөрчиж нотлох баримтыг цуглуулах нь хууль зөрчсөнд тооцогдоно.

Энэ тохиолдолд мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдсон иргэн А-д “мэдүүлэг өгөхөөс зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулах” байдлаар түүнээс гэрчийн мэдүүлэг албадаж авсан нь гэмт хэрэгт холбогдсон хүний өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн, түүнчлэн “…өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглох” хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Иймд гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг гэмт хэрэг илрүүлэх арга болгон ашиглаж болохгүй бөгөөд ийнхүү авсан мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохгүй талаар хяналтын шатны шүүхийн тогтоолд дурдсан байна.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн

Холбоосууд:

https://www.supremecourt.mn/home?page=pages&id=58&pg=2722&pr=115&tp=list&h=0
ШЕЗ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.