Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

    06/06/2025

    Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

    06/06/2025

    Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

    06/06/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Цагдаа нарын эрүүдэн шүүх арга нарийсч камергүй газар зоджээ
Гэмт хэрэг

Цагдаа нарын эрүүдэн шүүх арга нарийсч камергүй газар зоджээ

coolBy cool12/19/2022Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Гэмт хэрэгт шалгагдаж буй этгээдээс тайлбар авахдаа дуу, дүрсний бичлэг хийдэг. Мөн цагдаагийн алба хаагчдын албан өрөөнд камер байрлуулж болзошгүй эрсдэл бүрээс сэргийлдэг болсон. үүнтэй холбоотойгоор цагдаа нарын эрүүдэн шүүх арга нарийсч, камергүй газар буюу 00-ын өрөөнд зоддог болсон байх юм. Бид энэ талаар сэрэмжлүүлэх зорилгоор мэдээлэл бэлтгэлээ.

Монгол улсын иргэн Г.Б гэгч нь 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт 1.8 гр бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалж байхдаа цагдаа нарт баригдаж, эрүүлжүүлэгдсэн байна.

Түүнийг эрүүлжүүлэхэд хүлээн өгөх үеэр биед нь ямар нэгэн шарх, гэмтэл байгаагүй бөгөөд энэ өдрийн дараанаас биеийнх нь цөөнгүй хэсэгт хөхөрсөн бөгөөд шалтгаан нь цагдаагийн алба хаагчид эрүүдэн шүүсэнтэй холбоотой болох нь нотлох баримтуудаар нотлогджээ.

Тодруулбал, хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй этгээдийг эрүүлжүүлэн, улмаар хар тамхины гэх хэргийг нь шалгахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтэст авч ирсэн байна. Энэ үеэр төрийн албан хаагч буюу  Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч Б.Б-г цагдаагийн хэлтэст Г.Б-д хандан “…чам шиг ийм хүмүүс зөндөө орж ирдэг юм” гээд зүүн хацар руу хоёр удаа алгадаж унагасан бөгөөд  “баашлаад байгаарай, бос” гээд зүүн хөлийн шилбэний урд хэсэг рүү  өшиглөсөн байна. Улмаар түүнээс шээсний  шинжилгээ авах зорилгоор 00-ын өрөөнд байхад Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн  мөрдөгч Д.Б, П.Ч нар бичлэг хийж, хаанаас өвс авсныг хэлүүлэх зорилгоор зодож, цохисон бөгөөд энэ хэрэг нь гэрчтэй ажээ. Үүгээр ч зогсохгүй зодож, эрүүдэн шүүсэн гэх хэрэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр нотлогддог байна. Тодруулбал, “хар тамхичин” Г.Б цагдаа нарт  зодуулсан гэдэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2973 дугаартай “… Г.Бын биед зүүн бугалга, 2 гуя, 2 шилбэний цус хуралт, цээжний зүүн талын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн хуучин гэмтэл байна.” гэх дүгнэлтээр нотлогддог байна.

Тиймээс “хар тамхичин” АТГ-т хандан цагдаа нарыг шалгуулснаар эрүүдэн шүүсэн гэх хэрэг илэрсэн байгаа юм. Эрүүдэн шүүсэн гэх хэргээр АТГ-т шалгагдаж байсан цагдаа нарын нэг болох П.Ч хар тамхины хэргийг хаахаар хууль бус үйлдэл хийсэн. Тодруулбал, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн өөрийнхөө тогтоолын дагуу хийгдсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн лабораторийн шинжээч Д.Золзаяагийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1928 дугаартай дүгнэлтийг дээрх гомдол, мэдээллийг шалгасан материалд хавсаргалгүйгээр 2021 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” 1109 дугаартай санал гаргаж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт материалыг шилжүүлж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан болох нь нотлох баримтуудаар нотлогддог ажээ.

Улмаар хар тамхи хэрэглэсэн иргэн, бусдыг эрүүдэн шүүсэн гэх цагдаа нарыг гэм буруутай гэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн. Бусдыг эрүүдэн шүүсэн цагдаа нарт Эрүүгийн хуулийн   21.12.1, 21.12.2-т зааснаар гэм буруутайд тооцож цагдаа нарыг долоон сая төгрөгөөр торгосон.

Мөн хар тамхины хэргийг шалгаж байгаад, нотлох баримтыг “нуун дарагдуулж” хэргийг нуусан цагдаад нэмэлтээр таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ял оноосон юм.

Харин эрүү шүүлтэд өртсөн гэх Г.Б нь хар тамхи хэрэглэсэн гэм буруутай нь тогтоогдож, нэг жилийн хорих ял авсан бөгөөд уг ялыг нь тэнсэн харгалзсан ажээ.

А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Фото сурвалжилга: ЦЭРЭГ-СПОРТЫН “ДӨЛ-2025” ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

06/06/2025

Засаг дарга Н.Энхбатын “ХАЛАМЖИЛДАГ ХОЁР БҮСГҮЙ”

06/06/2025

Г.ЭРДЭНЭТУНГАЛАГ: Жавхлан, Болдбаатар 2 утсаа авахгүй байна, амжихгүй гэлээ хэмээн эвий ээж минь өмөлзөж сууна

06/06/2025

Х.Нямбаатар:ДЦС-3 -ын ослын улмаас зарим байршилд дулааны ачаалал 15 хувь буурах эрсдэл үүслээ

06/06/2025

МАН-ын Удирдах зөвлөл маргааш 11:00 цагт хуралдана

06/05/2025

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

06/05/2025

Хөөрхөн О.Дөлгөөний төрсөн өдөр тохиож байна

06/05/2025

Хөвсгөл аймагт нутагшуулсан янгир ихэр төл гаргажээ

06/05/2025

Ордуудын 6-р сарын зурхай

06/05/2025

БНСУ-д хоёр настай, хагалгаанд орох заалттай хүүг 19 хоног хорьсон гэх асуудал 2023 оны дөрөвдүгээр сард болсон явдал

06/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.