Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»БОАЖЯ-ны газрын дарга хууль боловсруулах хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт холбогджээ
Папарацци

БОАЖЯ-ны газрын дарга хууль боловсруулах хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан хэрэгт холбогджээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/14/2023Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан С.Баясгаланд холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ц.Цогзолмаагийн охин хэмээн хэвлэлүүдэд бичдэг С.Баясгалан нь албан тушаалаа урвуулан ашиглаж, Хурдан морины бооцоот уралдааны хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулан бусдад давуу байдал олгон, улсын төсөвт хохирол учруулсан хэрэгт холбогдсон аж.

 

Уг хуулийн төслийг эцэслэн боловсруулах ажлын гэрээг тэрбээр БОАЖЯ-ны мэргэжилтэн Б.Жавхлантай хамтарч байгуулсан бөгөөд 2019 оны арванхоёрдугаар сард гүйцэтгэгч “Атаршим трейд” гэх компанийнхантай гарын үсэг зурсан аж.

Улмаар хуулийн төсөл эцэслэн боловсруулах ажлын санхүүжилтэд 10 сая төгрөг дээрх аж ахуйн нэгжид олгосон юм байна.

Гэвч тухайн ажлыг хийгээгүй байхад бүрэн гүйцэд боловсруулж дууссан хэмээн баримт, материал бүрдүүлж улсын төсвийн 10 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон аж.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт 842 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас есийг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсний дотор дээрх хэрэг багтсан юм.

Тус хэлтсийнхэн энэ хугацаанд нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 13-ыг хаах санал прокурорт хүргүүлсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.