Монголын анхны хувийн поп оркестр Uvertura хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү Г.Очир-эрдэнэ хүүгийн эмчилгээнд зориулсан тус хандивын тоглолтод оролцоно. 
Тоглолтод зориулж тэд үзэгчдийн тархийг амрааж, сэтгэлийг сэргээсэн симфонийн хэсгүүдээсээ тоглох юм. Тоглолтын Анир рекордс зохион байгуулж буй бөгөөд монголын урдаа барих уран бүтээлчид оролцоно.

“Амьдрал бүтэн байхдаа жаргалтай” хандивын тоглолт энэ сарын 26-нд /2023-03-26/ UB Palace-ийн концертын Их танхимд болно. Тоглолтын тасалбарыг UB Palace-ийн кассаар худалдаалж буй. Мөн 88018800 дугаарын утсаар захиалж болно.

