Соёлын сайд Ч.Номин энэ жил 40 насны босго алхаж байгаа. Баян айлын ганц охин гэдгээрээ анх олонд танигдаж байсан тэрбээр одоогоос 12 жилийн өмнө Тэрэлжид дээд зэрэглэлийн тансаг хурим хийж олны анхааралд өртөж байсан.
Улмаар аавынхаа бизнесийг өвлөн, хажуугаар нь хэвлэл мэдээлэл, шоу бизнесийн салбарт хүч түрэн орж ирсэн нь өнөөгийн өндөрлөгт хүрэх шат болсон гэхэд хилсдэхгүй.
Дэлхийн томоохон шоунуудыг хувийн телевизээрээ дамжуулан зохион байгуулж ирсэн тэрбээр өдгөө төрийн “архаг” сайд нарын нэг хэдийнэ болжээ.
Түүнийг папараци дурандаа онцолж байна.
Тангараг өргөхдөө будилсан Ч.Номинг сайд болсон цагаас нь анхаарч, ажиглах хүн ихэссэн. Энэ утгаараа тэрбээр алхам тутамдаа анхаарал болгоомжтой байхыг эрхэмлэх болсон. Мөн гадаад төрхний имидж бүрдүүлэлтдээ онцгой анхаарч эхэлсэн гэх яриа байдаг. Үнэн худлыг хэн мэдлээ.
Ямартаа ч, яамныхаа 00-н өрөөг өөрийн кофе чанадаг өрөө болгон тохижуулахаас ажлаа эхэлсэн Ч.Номин сайд өөрийн пиартаа багагүй мөнгө зарцуулдаг гэдэг.

