Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025

    Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

    07/04/2025

    Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга асан Г.Амарбатын мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ
Гэмт хэрэг

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга асан Г.Амарбатын мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ

coolBy cool03/21/2023Updated:03/21/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатад холбогдох өөр нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад шүүхээр шийдвэрлүүлэх санал гарган НПГ-т хүргүүлсэн талаар бид өнгөрсөн аравдугаар сард мэдээлж байв. Тэгвэл эл хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүх дээр он удаан жил болсон “Жаст групп” ХХК-ийн Ш.Батхүү нарт холбогдох хэргийн нэг холбогдогч түүнийг гадаадын аж ахуйн нэгжээс их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгаж буй.

Г.Амарбат “Эрдэнэт үйлдвэр”-ийн Гадаад худалдааны хэлтсийн даргаар 2010-2013 онд ажиллахдаа “Экспортын бүтээгдэхүүний борлуулалт, валютын орлогыг татан төвлөрүүлнэ. Гадаад худалдааны гэрээ байгуулж, биелэлтэд нь хяналт тавина. Экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлт зохион байгуулна” гэх зэрэг албан үүрэг хариуцан хэрэгжүүлдэг байжээ. Энэ үедээ эрх мэдлээ урвуулан тус үйлдвэртэй зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулж хамтран ажилладаг “Трафигура бехеер Амстердам”, “Таурус металс” компанийнханд үйлчилж тээвэрлэлтийн хуваарийг хүсэлтийнх нь дагуу өөрчилж өгсөн аж. Үүнийхээ хариуд их хэмжээний буюу 678 132 ам.долларын хахууль авсныг АТГ-ынхан мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон байна.

НПГ-аас Г.Амарбатад Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан”, 18.6-1-ийн “Эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн аж. “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн аравдугаар сард хэлэлцээд Г.Амарбатын гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдоогүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгож цагаатгасан билээ.


Ташрамд дурдахад, “Эрдэнэт үйлдвэр”-ээс зэсийн баяжмал худалдан авах гэрээ байгуулсан “Таурус металс” компанитай богино хугацаат зээлийн гэрээ байгуулж мөнгө авахдаа “Зохион байгуулалтын шимтгэл”-ийг 1.95 хувиар тооцож, зээл орж ирсэн эхний өдөр өгөхөөр заасан ч нягтлан бодох бүртгэлд шимтгэлийг өглөг үүсгэж бүртгээгүйг 2021 онд Үндэсний аудитын газраас хийсэн тайланд дурдсан байдаг. “Таурус металс”-аас авсан богино хугацаат зээлийн зөрчлийн хэмжээ 7.7 тэрбум төгрөг болоод байсан юм.

гэмт хэрэг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.