UBS телевизээс ажлын гараагаа эхлэн олонд танигдсан даруйдаа буурь сэлгэсэн залуу, царайлаг хөтлөгчдийн нэг бол Чойжилсүрэн буюу Чойжоо. Тэрээр оюутны ширээнээс өндийхдөө UBS телевизэд спортын албаны сурважлагчаар ажилд орж байсан ч өдгөө нэгэнт олонд танигдан, трэнд хөтлөгч болжээ.
Өдгөө Чойжоогүй урлаг уран сайхан, найр хурим, спорт арга хэмжээ зэрэг бараг л алга. Анх олонд танигдахдаа UBS телевизийн “To be or Not to be”-ийн хөтлөгчөөр ажиллаж байсан тэрбээр өдгөө гоонь эрийн амьдралаар амьдарч яваа ч, түүнд хандрах бүсгүйчүүд мундахгүй.
Харин тэрбээр сүүлийн үед хөтлөхөөс гадна дуулж хуурдаж явах болсон байна. Энэ нь зөвхөн түүний хобби. Тэрбээр хүүхэд ахуй наснаасаа дуулах сонирхолтой байсан тэрбээр “Чи мэднэ”, “Экс” зэрэг өөрийн гэсэн уран бүтээлтэй болоод буй.
Ямартаа ч, ажлынхаа хажуугаар хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, энэ насны хоббигоо хөгжүүлж яваа түүнд амжилт хүсье.


