Монголын загварын ертөнцөд “Азийн хатан хаан” хэмээгддэг загвар өмсөгч бол Г.Оюунгэрэл. Тэрбээр өдгөө АНЭУ-ын аялал жуулчлалын хот болох Дубайд загвар өмсөж явна.
Түүний хувьд энэ жил 38 настай бөгөөд хоёр хүүхдийн ээж. Баян айлын бэр болсон цагаасаа эх орныхоо загварын тайзнаа алхахаа больсон тэрбээр олон улсад ийнхүү карьеараар үргэлжлүүлж буй бололтой. Түүнтэй хамт топ модель О.Уянга тэргүүтэй хэд хэдэн модель тус хотод ажиллаж байна.
Загвар өмсөгч Г.Оюунгэрэл нь анх 14 настайдаа загварын ертөнцөд хөл тавьж байсан. Түүний хувьд хоёр хүүхдийн ээж болсны дараа ч гоо үзэсгэлэнгээ төгс хадгалан олон улсын тэмцээнд өрсөлдөж байв.
Хамгийн сүүлд 2017 онд Монако улсад зохион байгуулсан “Madame the Glam Monaco” тэмцээний сүүлийн шатанд тунаж, шилдэг зургаан оролцогчийн нэг болж, тус тэмцээний шилдэг гурван оролцогчдын нэгээр шалгарч байсан удаатай.

