Монголын энэ цагийн урлаг соёлынхны оролцож “Амьдрал бүтэн байхдаа жаргалтай” хандивын тоглолт энэ сарын 26-нд /2023-03-26/ UB Palace-ийн концертын Их танхимд болно. Uvertura хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү Г.Очир-эрдэнэ хүүгийн эмчилгээнд зориулсан тус хандивын тоглолтыг Анир рекордс болон поп оркестрын хамт олон зохион байгуулж байгаа юм.
Тэгвэл хамтлагийн гишүүн, найзынхаа хүүд зориулсан хандивын тоглолтын тасалбарыг Uvertura хамтлагийн бусад гурван гишүүн өөрсдөө борлуулж суугааг бид папараци дурандаа онцоллоо.
Тэдний хувьд Г.Очир-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд тус дэм болохын тулд бие сэтгэл бүхнээ зориулж буйн илрэл энэ юм.
Эрхэм уншигч та бүхэн Uvertura хамтлагийнхантай нэгдэж #saveochkonoo хандивын аянд гар сунган, тусалж дэмжихийг хүсвэл “Амьдрал бүтэн байхдаа жаргалтай” тоглолтыг заавал үзээрэй.
Тоглолт хүн бүрд нээлттэй бөгөөд тоглолтын тасалбарыг UB Palace-ийн кассаар худалдаалж буй. Мөн 88018800 дугаарын утсаар захиалж болох нээ.
Хандивын тоглолтод оролцож, дэмжсэн хэн бүхний Буян заяа нь үргэлж дэлгэрч байх болтугай.

