Оюутан байхаасаа эхэлж Honeymoon хамтлагийн байгуулж олонд танигдсан жүжигчин Б.Солонго өдгөө хошин урлагийн Маск хамтлагт харьяалагдаж буй.
Тэрбээр ковидын үед эрүү нүүрний мэс засал хийлгэж, өнөөгийн гадаад төрхөө олсон. Улмаар эх орондоо эргэж ирэхдээ онгоцноос буухдаа эх орондоо мэхийн ёсолсон нь олон хүний анхаарлыг татаж, сэтгэлийг хөдөлгөж огшуулж байв.
Эх орондоо ирээд удаагүй байхдаа жүжигчин Болдтой гэр бүл болсон. Түүнийг эхнэр хүүхдээс нь салгаж суусан гэх хов яриа байдаг ч, хэн ч уг хов живэнд тайлбар өгөөгүй.
Өдгөө эр нөхөр, бяцхан хүүгийнхээ хамт Германд уран бүтээлд оролцож буй.
Бат хааны түүхийг өгүүлэх тус кинонд хосууд монгол хүний өвөрмөц онцлог, сэтгэл татам чанарыг гаргаж байгаа аж.
Иймд жүжигчин бүсгүй будаггүй төрхөндөө илүү сэтгэл хангалуун алхах болсон байна. Энэ төрхөөрөө тэрбээр олон арван кинонд дүр бүтээнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэсэн шүү.

