Яруу найрагч Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн цагдан хорьсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүний цагдан хориог сунгасан байгаа энэ цаг үед хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Х-нд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “Ц.Х нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
“1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг.
Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 8-15 жилийн хорих ял оноох юм. Харин гэм буруугүй гэж үзвэл тэр даруй суллах юм.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.


1 сэтгэгдэл
tiim bhaaa.sain sahlgaj unen zubuur ni shiitgeesei