Ой тогтоолтын дэлхийн аварга, ОУ-ын Их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар БНХАУ-ын “Super Brain” шоу нэвтрүүлэгт өчигдөр оролцож ялагч болжээ.
Уг нэвтрүүлгийн даалгавар нь олон оронтой тоог богино хугацаанд цээжээр бодох, гарагийг тодорхойлох, алганы хээг таних зэрэг байлаа. Шоу нэвтрүүлэгт Монгол, Хятад, Япон улсын тамирчид өрсөлдсөн болохыг Монголын оюун ухааны академи мэдээлэв.

