Өглөөнөөс орой хүртэл гэр бүлийнхнээ хооллох гэж өдрийг гал тогоонд өнгөрүүлдэг хүн бол ЭЭЖ. Бага насны хүүхэдтэй бол тэндээс ховхорно гэж лав байхгүй.
Тиймээс энэ ажлыг хөнгөвчилж кофе уугаад суунгаа хэдхээн минутад амтлагчгүй хэрнээ эрүүл хоол хийх боломжтой болжээ. Удахгүй эхнэр нь төрөх гэж байгаа юу? Эсвэл бага, дунд, том насны хүүхдүүдтэй юу! Тэгвэл эхнэрээ жаахан ч гэсэн амрааж гал тогоонд өнгөрөөх цагийг нь хэмнээрэй. HAPPY FAMILY гэр бүлийн гишүүн бүрд зориулсан хоолны хөлдөөсөн бэлдэц гаргаж буй шинэ газар захиалгаа нээжээ. Бүтээгдэхүүн бүрдээ сэтгэлээ шингээсэн нь бэлдцээс нь харагдаж байна. Жишээ нь дөнгөж төрсөн шинэ ээж болон ядаргаагаа тайлах хүсэлтэй шинэ шөлийг 280км-ын зайтай Дундговиас шинэ хонины мах, 1000 км-ын цаана Завхан нутгаас алдарт хатаасан цагаан мөөг авчирч бэлтгэжээ. Хонины гүзээ, хонины ясны гурваг тамирын шөл, үхрийн булууны ясыг 16н цаг буцалгаж хүртэл шөл гаргасан байна. Айлууд тэр бүр эдгээрийг хайж, хийж идэхэд амаргүй харин бүгдийг нь нэгтгээд бэлдчихсэн гэхээр тун амар байгаа биз. Мөн бага насны хүүхдийн тэжээллэг хоол, гэр бүлээрээ идэх амтлагчгүй хэрнээ амттай эрүүл хоолны хөлдөөсөн бэлдэц гээд гурван багц хэрэглэгчдээ хүргэж байгаа юм байна. Үнийн хувьд 69, 79, 89 мянган төгрөг бөгөөд хотын аль ч хэсэгт үнэгүй хүргээд өгнө гэнэ.



Захиалгын утас: 8086 5544 болон @Happy family Бүх хайраа гэр бүлдээ цахим хуудсаар зочилж холбогдоорой.

