Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатарыг ажлаас нь чөлөөллөө
Папарацци

УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатарыг ажлаас нь чөлөөллөө

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/28/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан, тагнуулын хурандаа Д.Цогтбаатарыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Тэрбээр Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байхдаа бусдыг далайлган сүрдүүлж хэрэг хүлээлгэхийг оролдсон, төрийн нууц задруулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдож, шүүх түүнийг улсын нууц задруулсан гэм буруутайд тооцон хорих ял шийтгэж байсан билээ.

Тэрбээр хорих ял эдэлж дуусаад хэсэг хугацааны дараа УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон бөгөөд тухайн үед хэвлэлүүдэд “Прокурорын байгууллага хуулиа зөрчин ял шийтгүүлсэн хүнийг томиллоо” хэмээн бичиж байсан билээ.

Өөрөөр хэлбэл, Прокурорын тухай хуулийн 45.1-т “гэмт хэрэг үйлдэж, гэм буруутайд тооцогдож байгаагүй хүнийг прокуророор томилно” гэж заасныг зөрчиж, улсын нууц задруулсан хэрэгт таван жил хорих ял шийтгүүлсэн хүнийг ажилд авсан байсан юм. Энэ томилгоог Улсын ерөнхий прокурорыг эзгүйд хийсэн байдаг.

Түүнчлэн Д.Цогтбаатарыг төрийн албан тушаал хаших эрхгүй хэмээн зарим хүн Төрийн албаны зөвлөлд хандсан бөгөөд тус зөвлөлөөс “ял шийтгүүлсэн гэдгийг нь тодотгоод хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхээр шилжүүлэв” хэмээн УЕПГ-т албан бичиг хүргүүлж байсан удаатай.

Гэвч түүнээс хойш нэлээд хугацаанд УЕПГ-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсны эцэст өнгөрсөн баасан гарагт ийнхүү чөлөөлжээ. Д.Цогтбаатар уг албан тушаалыг хашиж байхдаа хууль зөрчсөн байж болзошгүй талаар олон хүн ярилцдаг ч нийтэд ил болсон нь үгүй.

Тухайлбал, өөрт холбогдох, улсын нууц задруулсан гэх хэргийг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас” гэх үндэслэлээр сэргээлгэж, цагаатгуулахаар НПГ-ынхныг “шахсан” гэх яриа ч бий.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.