Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Хаврын дунд сарын шинийн 8 “МАНАЛ” бурханы адистид Балжиннямтай билэгт сайн өдөр
Папарацци

Хаврын дунд сарын шинийн 8 “МАНАЛ” бурханы адистид Балжиннямтай билэгт сайн өдөр

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ03/29/2023Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүмүүсийн андахгүй танил эрхэм бол яах аргагүй үзмэрч Нямаа билээ. Гоо үзэсгэлэн , загварлаг сайхан байдлаараа бусдаас яах аргагүй онцлог тэрээр хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн.

Тэрээр “Өнөөдөр 2023_03_29 Хаврын дунд сарын шинийн 8 “МАНАЛ” бурханы адистид Балжиннямтай билэгт сайн өдрийн амгаланг айлтгая.

Хотол даяар энх амгалан үйлс дэлгэр, бие сэтгэл эрүүл энх, амгалангийн хутаг орших болтугай.

МАНАЛ БУРХАНЫ ТУХАЙ

Манал бурхан нь хамаг амьтдыг өвчин зовлонгоос гэтэлгэх их ерөөл тавьсан бурхан юм. Өвдөж зовдоггүй нэгээхэн ч амьтан үгүй. Өвчин зовлонгоос салахад сүсэг бишрэл ба итгэл үнэмшил маш чухал үүрэг гүйцэтгэдгийг орчин үеийн сэтгэл судлаачид нотлосон буй.
Ууж буй оновчтой эм, эмчилж буй сайн эмч, мөн өвчин зовлонгоос ангижруулагч бурхан шүтээндээ залбирч чин сэтгэлээсээ шүтэж чадвал эдгэхгүй өвчин гэж үгүй. Монголчууд эрт үеэс “сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэсэн нь үүнтэй холбоотой ажээ.
Хүн буян бага үйлдэж, нүгэл их үйлдэх болсон цаг үеийг цөвүүн цаг гэх бөгөөд энэ үед эдгэшгүй өвчин асар ихээр гарах болно гэж эртний мэргэдийн лүндэнд байдаг. Эдүгээ өвчиний хувьсан өөрчлөлт, түүнийг эдгээх эмийн хүчин чадал, наад захын эдгэшгүй ханиад томуу зэргээс харахад цөвүүн цаг ирсэн нь тодорхой. Тэгвэл Манал бурхан нь “Цөвүүн цаг болох үед миний адис жинлавын хүч чадал улам нэмэгдэж, өвчин зовлонд нэрвэгдсэн хамаг амьтдыг зовлон зүдгүүрээс нь түргэн гэтэлгэх болтугай” хэмээн аугаа их ерөөл тавьсан бурхан тул бид бүхэн сайтар шүтвээс энэ цаг үед эрүүл саруул, энх тунх амьдрахад асар их тус нэмэртэй байх болно.

Манал бурханы номыг унших үед юу бодох вэ?
Манал бурханы лагшин хөх өнгөтэй, хоёр мутрын баруунаар эмийн ургамал, зүүнээр бадар аяга барьсан, хоёр хөл очир завилгаагаар оршин байдаг. Энэхүү Манал бурхан маш бодитойгоор өөрийн өмнөх огторгуйд заларч ирсэн байна. Ном уншихын сацуу түүний лагшинаас асар ариун цагаан өнгийн гэрэл цацарч миний биеийн оройгоор орж бүх биед түгсэнээр биед байсан өвчин хийгээд өвчиний эх үүсвэрүүд хар өнгийн зүйл болон хувирч биений доод хэсгээр гэрэлд хөөгдөн гарч байна. Улмаар бие, хэл, сэтгэл гуравт Манал бурханы лагшин, зарлиг, таалалын адис жинлав шингэж энэ адил эцэг, эх тэргүүтэй хамаг амьтан Манал бурханы адис жинлавыг хүртэж байна, амьтан бүгд өвчин зовлонгүй, амар амгалантай болж байна хэмээн бясалгана. Манал бурханы адистидын хүчээр хамаг амьтан өвчин зовлонгоос түргэн салах болтугай, хэрэв өөрөө өвдөж буй бол Манал бурханы лагшингаас цацарсан гэрлийг өвдөж буй газартаа удаан байлгаж “Миний өвдөж буй энэ өчүүхэн зовлонгоор хамаг амьтдын асар их өвчин зовлон амирлах болтугай” хэмээн залбираарай. Энэхүү бясалгал нь өөрийн өвчинг хялбар давах сэтгэлийн их эрч хүчийг өгдөг нарийн увидас юм.
Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж, итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.
Орчлонд энэлэгч амьтан бүхэн Манал бурханы адистидийн хүчээр элдэв өвчин зовлонгоосоо түргэн гэтэлж, эгнэгт эрүүл энхээр амьдрах болтугай.
Манла бурханы мөргөл ба тарни

Нигүүлслээр бүхнээ тэгш төгс ялж нөхцсөн
Нэрийг нь дуулах төдийд муу заяааг арилгагч
Хорт сэтгэлийн өвчинг арилгагч эмийн манлай
Бэндүряан гэрэлт хаан түүнээ мөргөн тахимой
Дадаята ум бэхаанзэ бэхаанзэ маха бэхаанзэ бэхаанзэ ранза самудгадэ суухаа

Төвдөөр
Түгжээ гүнлаа нинбий жомдаан дай
Цанзам тойви андоо дунал сэл
Дүйсүм надсэл санжай манжий лаа
Бэндүр райеи одлаа чанцаллоо
Дадаята ум бэхаанзэ бэхаанзэ маха бэхаанзэ бэхаанзэ ранза самудгадэ суухаа” гэлээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.