МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин, Батмөнхийн Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Түүний хувьд жил бүрийн төрсөн өдрөөрөө сонсогч фенүүдтэйгээ учран золгож, хөг аялгуу түгээдэг.Энэ жилийн хувьд “Saraa’s live concert” нэртэй тоглолтоо дөрөвдүгээр 29-ний өдрийн 17:00 цагаас ганцхан удаа хийхээр болжээ. 3D гэрлийн үзүүлбэр хосолсон амьд хөгжмийн тоглолт “UG Arena” өргөөнд нижгэр болох нь.
Тэрбээр Монголын эстрадын урлагт гуч гаруй жил эрхэмсэг яруу, гоо тансаг, охь манлай байсаар иржээ.


