Одоогоос 10-аад жилийн өмнө “Голланд сарнай“ кино үзэгчдийн хүртээл болж, багагүй шуугиан тарьж байв. Тэгвэл тус киноны гол дүрээр нь сайн таних болсон Ц.Алтанцэцэг хатагтайг бид энэ удаагийн папараци дундаа онцолж байна.
Түүний хувьд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан гэдгийг зарим нь мэдэхгүй байж болох. Ц.Алтанцэцэг хатагтай үеийнхнээсээ жавхаалаг, толигор байдгийн нууц нь тэрээр залуу халуун насандаа урлагт тэр дундаа бүжигтэй ойрхон явсных биз.
Тэрээр СЭЗДС-ийн дэргэдэх алдарт “Улаан сарнай” хамтлагийн ууган гишүүдийн нэг. 2013 онд нээлтээ хийсэн “Голланд сарнай“ уран сайхны кинонд гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Ж.Оюундарь, жүжигчин Б.Мишээл нарын хамт тоглоход нь түүнийг “Хэзээний жүжигчин хүн мэт“ хэмээн үнэлж байсан гэх юм билээ.


