Нийслэлийн дүүргүүд дундаас сандал ширээний хэрүүлээрээ бусдыгаа хол хаядаг дүүрэг бол Баянзүрх. 
Дүүргийнхээ хөгжил цэцэглэлтээс илүү өөрсдийнхөө эрх ямбыг эдлэхийн тулд МАН, АН хоёроос сонгогдсон хоёр дарга нь ээлжилж тамгаа барьж буй.
Гэвч эрх ямба эдлэж, сандал суудал булаацалддаг шигээ Төр, төсвийн мөнгийг их хэмжээгээр захиран зарцуулсныхаа төлөө ял үүрч, хариуцлага хүлээх нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй байдал үүсээд байна.
Тус дүүргийн санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтаар нийт 389 сая 721 мянган төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн байна.
Тодруулбал, дүүргийн Засаг даргын А/1153 дугаар захирамжийг үндэслэн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг эрчимжүүлэх ажлын хүрээнд шаардагдах 80 сая төгрөгийн давсны зардалд 1 аж ахуй нэгжийг сонгон шалгаруулалтгүй шууд гэрээ байгуулж, өмнө онд өгсөн аудитын албан шаардлага хэрэгжүүлээгүй, гэрэл цахилгааны зардлаас 1,1 сая төгрөгийн Техникийн нөхцөлийн төлбөрийг УБЦТС ХК-руу шилжүүлж зардлын эдийн засгийн ангиллыг зөрчсөн нь өмнө онд өгсөн аудитын албан шаардлагыг хэрэгжүүлээгүй, дүүргийн төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг шийдвэрлэх зорилгоор ЗДТГын төсөвт тусган баталж, хэрэгжүүлснээс улсын төсөв байгууллагын албан хаагчдад 70 сая төгрөгийн урамшуулал олгосон, дүүргийн ахлах ангийн 150 сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтын англи хэлийг дэмжих, 32 сургуулийн 65 багшид заах арга зүйн сургалт тус тус зохион байгуулахад 77 сая мянга, математик, хими, биологи, физик, англи хэл, нийгмийн ухаан чиглэлээр элсэлтийн шалгалт өгөх 85,87,88,120,126,142, амгалан цогцолбор сургуулийн нийт 281 сурагчдыг хамруулсан сургалтад 78 сая Боловсролын байгууллагуудын үндсэн үйл ажиллагаатай давхцуулан нийт 155 сая төгрөгийг хууль бусаар захиран зарцуулжээ.
Мөн нэр бүхий ажилтны амралтын цалинг 481.0 мянган төгрөгөөр илүү олгосон. Түүнчлэн,нийслэлийн засаг даргын 2021 оны А/1058 дугаар захирамж “дүүргийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн батлах” -д засаг даргын зөвлөхийн орон тоо байхгүй боловч тайлант хугацаанд 2 албан хаагчийг ээлжлэн авч ажиллуулсан 15 сая төгрөгийн цалинг олгожээ.
Дээрх асуудалд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар та анхаарал хандуулж, төсвийн мөнгийг хувийн мөнгө шигээ захиран зарцуулсан дарга нартаа хариуцлага тооцно уу.

