Өнгөрсөн он жилүүдэд Төрийн ордон тойрсон хашаа хайсгүй “амьдарч” болж байсан. Гэвч сүүлийн хэдэн жил төмөр тороор хашаалж, улмаар саяхнаас бетон хашаа тойруулан барьжээ. Ингэхдээ бетон хашаагаа эрт урьд цагийн До яамыг санагдуулам өнгөөр будсан нь олны дургүйцлийг төрүүлэв. Чухал хэдэн “янчаанаар” тус хашааг барьж, будсан нь тодорхойгүй.

Уг нь нийслэлийн Засаг даргын тогтоолоор албан байгууллагууд гаднах хашаа хайсаа буулгасаар байгаа. Харин төрийн ордонд ажилладаг томчууд ард иргэдээсээ ийнхүү өөрсдийгөө тусгаарласан нь ямар нэгэн учир “жанцан”-тай биз ээ.
Хүүхдүүдээс хассан 100 мянган төгрөгөө Төрийн ордны хашаанд шингээдэг ичмээр ч юм шиг, хүүхдийн эмнэлгээ засварлах хэмжээний их мөнгөөр өөрсдийгөө тойруулан хашаалсанд нь гомдмоор ч юм шиг.
Ямартаа ч, Монгол улсын эрх баригч нарт ард иргэдээсээ нууж хаах, бусдаас онцгой гэдгээ мэдрэх гэсэн эго нь До яамыг санагдуулам бетон хашааг барихад хүргэсэн бололтой.

