Аав нь АН-ын угшилтай, охин нь МАН-д өндөр албан тушаалтай гэх зэрэг гэр бүлээрээ нам дагаж, амьдралаа залгуулдаг хүмүүс бол MN25 телевизийн захирал З.Алтай, түүний охин А.Энхзул нар.
Тэгвэл А.Энхзул бүсгүй өөрийн твиттер жиргээндээ үг үсгийн алдаатайгаар өөрийгөө өндөр албан тушаалд томилогдсноо хавиар нэг цуурайттал зарласан нь олны дургүйцлыг төрүүлэв.
Тэрбээр “Сайн байцгаана уу? Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар томилогдсон. Өнөөдрөөс эхлээд жиргээнд Их Хурал, хэлэлцэгдэж байгаа хуулиудын талаар мэдээлэл өгч, идэвхитэй байна. Уншиж щявснаас бичиж явсангүй ээ Туслаж дэмжээрэй ах эгч нараа” гэжээ.
Аавын нэрээр анх олонд танигдахдаа А.Энхзул “Та баасан уу” хэмээн хэлж, олны өмнө гарч ирж байсан. Телевизийнхээ захирлаар хэсэг хугацаанд ажиллаж байгаад, МАН-д элсэн, намынхаа “сайн ах”-ын буянаар 2018 онд МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилогдож байсан түүхтэй.

Ямартаа ч, хэр баргын алдаа дутагдал, “хий” гаргах ёсгүй ийм өндөр албан тушаалд эцгийнхээ нэрээр энэ зэрэгтээ яваа баян айлын эрх “хүүхэн” томилогдсон байна. 100 гаруй жилийн түүхтэй МАН-ынхан З.Алтайн охинд багагүй өртэй бололтой дог.

