Рок попын салбарт ОХУ-ын Буриад улсаас хүч түрэн орж ирсэн дуучин бол Б.Амархүү. Өдгөө 36 настай тэрбээр эхнэр, хүүгийн хамт амьдардаг.
Эхнэр О.Ариунзул нь олон улсад загвар өмсдөг ч өдгөө эх орондоо саатаад байгаа аж. Энэ утгаараа халуун ам бүлээрээ чуулсан тэд өдгөө хаана ч явсан хамт явах болжээ.
Хосуудын хувьд 2012 онд “Big fish” кинонд хамтран тоглож анх танилцсан гэдэг. Танилцаж үерхээд удаагүй байхдаа хоёр тийш болж салсан ч, дахин нийлснээр тэд дундаасаа хүүтэй болсон юм. Хүү А.Ананда нь өдгөө дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч.

