Үзэгч олныг цэнхэр дэлгэцийн өмнө “хүлдэг” шоу нэвтрүүлгүүдийн нэг “Яг түүн шиг” шоуны шинэ улирлын дугаар тун удахгүй эхлэх гэж байгаа билээ. Тус шоуны оролцогчид хэн байх нь үзэгч олны хувьд ихээхэн сонирхолыг татдаг зүйл бөгөөд одоо хэдийнээ гурван оролцогчоо нийтэд зарласан юм. “Яг түүн шиг” шоу нь нийт найман оролцогчоос бүрддэг. Тэд бүгд Монголын урлагт тодорхой хувь нэмэр оруулсан эрхэмүүд байх нь элбэг.

Энэ удаад МУГЖ П.Эрдэнэзаан, жүжигчин дуучин Лхагваа, “Гурван охин”-ы Ану, дуучин Агиймаа, “Toonot”-ын дуучин Jason, реппер MRS.M, дуучин Оюу, “Бид 4” хамтлагын дуучин Оргил нар оролцох юм байна.







