Монгол коммент нэвтрүүлгээрээ олонд танигдсан ТВ9-ийн сэтгүүлч, хөтлөгч Батбилэг буюу Билгээ ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшинэ гэнэ шүү.
Тодруулбал, тэрбээр нэр дэвших тохироог төрлөх Ховд нутгийнхаа удирдлага, “ах” нартайгаа хийсэн сурагтай. Ингэхдээ тэрбээр өөрийн шинэ “эзэн” Таванбогд группын Ц.Баатарсайхантай нийлж, нэр дэвших юм байна.
Шинэ эзэн хэмээн тодотгосны учир нь Ц.Баатарсайхан ТВ9 телевизийг худалдан авч байгаа сурагтай. Улмаар телевизийнхээ хамгийн алдартай хөтлөгч Батбилэгтэйгээ хамтдаа УИХ-ын сонгуульд дөрөө харшуулан оролцож, өөрийн бизнес амбиц, нэр хүндээ өсгөхөөр зэхэж байгаа гэнэ шүү.

