Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»Экстремист үйл ажиллагаа явуулсан хэмээн шийтгүүлсэн хүмүүсийн хэргийг дахин хэлэлцүүлнэ
Папарацци

Экстремист үйл ажиллагаа явуулсан хэмээн шийтгүүлсэн хүмүүсийн хэргийг дахин хэлэлцүүлнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ04/27/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголд экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан хэрэгт холбогдсон Г.Болдбаатар, М.Чинтэнгэр, М.Өнөржаргал, Г.Нэргүй, С.Баатар нарт холбогдох хэргийг өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гаргасан гомдлын дагуу Улсын дээд шүүх өчигдөр хэлэлцлээ.


Экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж, төлөвлөж байсан хэмээн дээрх хүмүүсийг 2022 оны дөрөвдүгээр сард саатуулж, орон гэр, тээврийн хэрэгсэлд нь хийсэн нэгжлэгээр 12 буу, 861 сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгслээр зогсохгүй, зэвсэглэн улсын онц чухал объектуудыг хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл зэргийг хурааж авсан байдаг.

Мөн нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн аминд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон хэмээн тагнуулын байгууллагынхан сэтгүүлчдэд мэдээлсэн билээ.

НПГ-аас Г.Болдбаатар, М.Өнөржаргал, Г.Нэргүй, М.Чинтэнгэр, С.Баатар нарт Эрүүгийн хуулийн 19.8-1 дэх хэсгийн “Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн”, 20.4-1-ийн “Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис, дэлбэлэгч төхөөрөмжийг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан”, Г.Болдбаатарт дээрх хоёроос гадна бусдын амийг хөнөөхийг завдсан хэмээн мөн хуулийн 10.1-1 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Г.Болдбаатар нь 2022 оны хоёрдугаар сарын 19-нд Хан-Уул дүүргийн нутагт иргэн Л-ийг буудаж шархдуулсан байдаг.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн арваннэгдүгээр сард хэлэлцэж, С.Баатарыг байлдааны галт зэвсэг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байхгүй хэмээн дүгнэж цагаатгасан. М.Өнөржаргалыг Эрүүгийн хуулийн 20.4-1 дэх хэсэгт заасан “байлдааны гал зэвсэг хууль бусаар хадгалсан” гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сарын хугацаанд Говь-Алтай аймгаас, М.Чинтэнгэрийг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэм буруутай гэж дүгнэн Хан-Уул дүүргийн нутгаас хоёр жилийн хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оноосон юм. Г.Нэргүйг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн гэм буруутай үйлдэлд нь гурав, байлдааны галт зэвсэг хадгалсан хэрэгт нь хоёр жил хорих ял шийтгэж биечлэн эдлэх ялыг таван жил байхаар тогтоосон. Г.Болдбаатарыг экстремист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэсэн үйлдэлд нь гурав, хүний амь хөнөөхийг завдсан хэрэгт нь зургаан жил хорих ял оноож, хаалттай хорих ангид нийт есөн жил ял эдлүүлэхээр болсон.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд бага зэрэг өөрчлөлт оруулсан ч оноосон ялыг нь хэвээр үлдээсэн билээ.

Тэгвэл Г.Нэргүйгийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хянаад давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.