АНУ, Англи, Казакстан, Үзбекстан, Австрали зэрэг орнуудын хамтран бүтээж буй “Доголон төмөр хаан” буюу “Tamerlane” кинонд Монгол гүнжийн дүр бүтээж буй жүжигчин О.Дөлгөөн гэрийн хуушууранд “нугасгүй” дуртай гэнэ шүү.
Тэрбээр ажлын их ачаалал, хаврын ядаргаа болон хий хуйгаа тайлахын тулд цаг завтай үедээ өглөөний цагаар гэрийн хуушуур хийж иддэг аж.
О.Дөлгөөний хувьд өнгөрсөн жил “Тамгагүй төр” жүжигт Гүргэл хатны дүрийг бүтээсэн. Тус жүжиг Английн нийслэл Лондон хотноо “The Mongol Khan” нэртэй, шинэчилсэн тавилттайгаар тоглогдох гэж буй. Жүжгийн бэлтгэл ажил ч мөн хэдийнэ эхэлжээ.
Уран бүтээлийн олз омог арвин байгаа О.Дөлгөөн АНУ-д мэргэжил дээшлүүлээд ирсэн.
Хичээл зүтгэл, авьяас чадвараараа үнэлэгдэж, дэлхийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн алхах болсон тэрбээр “Tamerlane” буюу биднийхээр “Доголон төмөр хаан”-ы тухай өгүүлэх уран сайхны кино юм. Тус кинонд АНУ, Англи, Казакстан, Үзбекстан, Австрали гээд олон орны уран бүтээлч хамтран тоглож байгаа. Би Монгол гүнжийн дүрд тоглож байна. Гайхалтай хамт олонтой ажиллан, олон зүйлийг шинээр сурч мэдээд завгүй өдрүүд үргэлжилсээр…” хэмээн сошиалд мэдээлэл хуваалцжээ.

