Дэлгэцийн урлагт өнгөрсөн баасан гаригт “Монгол” нэртэй шинэ кино үзэгчдийн хүртээл болж эхэлсэн нь олны анхаарлыг татав. “Монгол” киноны нээлтийн үеэр Жүжигчин, найруулагч Б.Тамирыг манай папараци дуран онцлон буулгалаа.
Б.Тамир өдгөө монголын авьяаслаг уран бүтээлчдийн нэг гэдгээ хийсэн “Цурам ажиллагаа” уран сайхны киногоороо батлан харуулсан. Түүний ийм их амжилт, уран бүтээлийн ард Ардын жүжигчин ээж Сарантуяа, гавьяат жүжигчин аав Бат-Өлзий нар нь байж идеал, өнцөг шиддэг гэдэгтэй уншигч та санал нэгдэх биз ээ.
Найруулагч Б.Тамирыг “хүсдэг” хөөрхөн хүүхнүүд цөөнгүй. Харин найруулагчид маань яг таарч тохирсон нь тааралдахгүй байгаа бололтой шүү. Өдийг хүртэл ганц бие аавын амьдралаар амьдарч буй.


