Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Сонин хачин»Үлэг гүрвэлийн чулуужсан яснууд худалдахыг завдсан хүнийг шалгаж байна
Сонин хачин

Үлэг гүрвэлийн чулуужсан яснууд худалдахыг завдсан хүнийг шалгаж байна

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/03/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Палеонтологийн ховор олдворуудыг гадаад, дотоодын иргэдэд худалдахаар тохиролцон бэлтгэж байсан хэргийг хууль сахиулагчид илрүүлэн шалгаж эхэллээ. Дархан-Уул аймагт оршин суух хаягтай М гэх эр үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, яснууд, амьтдын олон тооны чихмэл, эд эрхтнийг худалдах гэж байж.

Эх сурвалжуудын мэдээлснээр палеонтологийн олдворууд нь олон мянгаас, олон сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийнх бөгөөд бүгд соёлын биет өвд хамаардаг аж. Тухайлбал, 15 000-30 000 жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтан болох савагт хирсийн чулуужсан ясыг эд мөрийн баримт болгож хураан авч, холбогдох байгууллагын шинжээчдээр дүгнэлт гаргуулж баталгаажуулжээ. Мөн Цэрдийн галавын үед хамаарах 71-65 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт нугас хошуут болон нугаламт гэсэн хоёр төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс түүнээс хураан авсан аж. Бас дээрх иргэн М-ынхаас матрын чихмэл, толгой, гавлын яс, тэнгисийн яст мэлхийн чихмэл хураажээ. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-д багтсан эдгээр амьтныг ямар аргаар чихмэл болгож авсныг нь тогтоохоор цагдаагийнхан шалгалтаа үргэлжлүүлж буй юм. Палеонтологийн ховор олдворууд худалдах гэж байсан М-д Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн бол 2700-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 25.5-ын “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх зүйл заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Үүнээс гадна Дундговь аймгийн Прокурорын газраас иргэн Ө.Г, Т.Ч, Б.Д нарт Эрүүгийн хуулийн 25.2-1-т заасан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах” гэсэн зүйл ангид зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэд хамтран Дундговь аймгийн нутаг дахь эртний хиргисүүрүүд ухаж, тоносон хэрэгт холбогдсон аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.