Ч. Ундрам гишүүний экс нөхөр Б. Наранцацралт 1- р ангиас нь Англи хэл үзүүлэх хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр “Том охин маань 1-р ангиасаа Америк сургуульд суралцаж одоо Орчлонд сурдаг юм. Анх ч англи хэл сурах гэж бидэн шиг зовоож яах юм гэсэн бодолтой өгсөн сүүлд харин нүдэн дээр америк хүн болон өсөж эхэлсэн. Монголоор муу ярина. Нарийн ширийн юмыг англиар илүү ойлгоно. Жишээ нь:
Би: you know the guy who came to our home with your mom that night? Did you remember?
Охин: yes, I know. I remember.
Гэх жишээний. Монголоор асуувал oops! саналаа гэнэ.
Зүгээр л хэлсийн. Шийдвэр гаргадаг хүмүүс нь сайн бодно биз” гэжээ.

