АН-ын дарга Л.Гантөмөр хүргэн Төөгөө, охин Г.Ганзаяа нарынхаа хамт намаас нь хэрэгжүүлж буй “Боловсролоороо гоёцгооё” хөтөлбөрт оролцжээ.
Өөрөөр хэлбэл тэрээр охин, хүргэн хоёроо улс төрийн, намын ажилдаа оролцуулж эхэлсэн байна.
“Боловсролоороо гоёцгооё” аян 25 Их дээд сургуулийн 3300 оюутан залуусыг эгнээндээ нэгтгэж боловсролтой монгол залуусыг дэмжин ажиллахаар салбар салбартаа манлайлагч болсон зочин илтгэгчдээр хөтөлбөрийн залуустаа шинийг эрэлхийлэх, боломжийг ойртуулахаар илтгэлүүдийг хэлэлцүүлж байна.
Энэ удаагийн зочин илтгэгчээр Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр, УИХ-ын гишүүн асан, эдийн засагч З.Нарантуяа нар уригдан “Залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд тус хөтөлбөрийн залуустай нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

